Аврал эрэн гуйхад бурхан нүдэнд үл үзэгдэх
Ам муруйдаг андууд харин дэргэд байж
Алдсан санааг минь тоолж өмнөөс минь бодлогошрох
Анзаараад байтал өөрийгөө өчүүхэн гэж мэдрэх юм
Чи энэ амьдралыг өөрийн биеэр туулж яваа
Чамд заяагдсан хувь тавилангаа дагаж яваа
Зурсан зураг гэж байдаг бол чи түүнээс гажаагүй
Зөрөг замаар өнгөрөхдөө харин жаахан л алдсан байх
Сурах ёстой бүхнээ сурч л яваа хойно
Суу алдрын замналдаа төөрөөгүй л яваа нь тэр
Амьдралаас чи авах юмаа авсан шиг ээ
Аргагүйн ёсыг дагаад өгөх ёстойгоо өгсөн
Үүнд харамсах юмгүй чи мэдэж байгаа
Үргэлж энэ чигээрээ тэмцэж амьдар
Үерхэж дассан андууд дундаа
Үргэлж энэ хэвээрээ инээж харагд
Тугал сүүлдсэн хүүхэд нас шигээ дэрвэж
Туг хийморио мандуулж эр чадлаараа эрвэлз